Жүжигчин Б.Нямдаваа: Нэг нэгэндээ хайртай байхад л улс орон хөгжинө
2022-04-05

 

Залуучууд үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцэн төв талбайд ''Сандалтай суулт''-ыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.

 

Alaga &Nyamka төслийн жүжигчин Б.Нямдаваа “Төрийн ордонд сууж байгаа ах нартаа хандаж хэлэхэд "ирээдүй болсон залуучууд чинь гадагшаа явах гээд байна. Ингэж явах нь зөв үү. Монголын ирээдүй үлдэх үү. Дүү нарыгаа хайрлах болоогүй юм уу. Нэг нэгэндээ хайртай байя. Боломж олгоё. Монголчууд нэг нэгэндээ хайртай байхад л хөгжинө. Аймар амархан. Манай үе тэнгийн залуус өнчин хүүхэд шиг байдаг. Төр бол бидний аав шүү дээ. Гэтэл биднийгээ хаячихсан. Дүү нарыгаа хайрлахгүй юм уу.

 

Би гурав хоногийн өмнө 360 төгрөгөөр өндөг худалдаж авсан. Гэтэл өчигдөр 1 ширхэг өндөг 450 төгрөг болсон байна. Үнэ нэмэгдэх эсэх нь ОХУ-аас шалтгаална гэх юм. Би В.Путинээс “ахаа өндөгний үнийг битгий нэмээч” гэж гуйх юм уу. Төмс 1 кг нь 1000 төгрөгөөс 1300 төгрөг болсон байна" гэв.

 

 

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин