О.Отгонтөгс: Залуус хангалттай цалинтай, хуримтлалтай иргэн байхыг хүсч байна
2022-04-04

Иргэн О.Отгонтөгс өнөөдөр үнийн өсөлт болон авлига, албан тушаалын хэргийг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд “ Сандалтай суулт” хийж байна.

 

 

О.Отгонтөгс “Эрх баригчид үнийн өсөлтийн шалтгааныг хил хаагдсантай холбоотой, бид буруугүй гэж хэлж байна. Энэ хүнд нөхцөл байдлын бүх горыг ард иргэд бид нуруундаа үүрч байна. Ковид гарахаас өмнө бидэнд бэлтгэлээ базаах хангалтай цаг хугацаа байсан. Бас буруу зохион байгуулалтаас  үүдэж, бүтэн хоёр жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүдийнхээ үүдийг хааж, хүнд байдалд оруулсан. Энэ бүхний хариуцлагыг үүрэх ёстой хүмүүс нь огт тоохгүй, зүгээр байгаасаар байгаад дургүй хүрч, энд ирж сууж байна.

 

Би энд ирж суухдаа “Авлига, албан тушаалын” хуулийг барьж ирсэн. Бидний төлөө юу ч хийхгүй байгаа яам тамгын газрын сул хүмүүс цаашид ч завшаад байж болохгүй. Залуус аа, өөрсдийнхөө шаардлагыг бариад хүрээд ир. Тайван суулт хийе. Бид чулуун зэвсгийн үе шиг бүдүүлэг тэмцэл хийхгүй. Бодит шаардлагаа хүргэе. Залуус бидний хүсч буй зүйл бол эх орондоо хангалттай цалинтай, хуримтлалтай иргэн байхыг л хүсч байна. Иргэд, эрх баригч бүгд хуулийн өмнө эрх тэгш байя. Ажлын чадвартай Монгол залуус бүгд гадагш дүрвэж байна. Өөрсдөдөө зориулсан хуулиа чангал. Зөвхөн хоёр өдрийн суултаар хязгарлахгүй цаашид энэ бүхнийг үр дүнд хүртэл явна” гэв.

 

Г.Ганчимэг

Shuud.mn
Сонин хачин
Ard:
Zuv zuil yarij baigaan bishuu avilgachiin gar hull mini?
2022-04-04
iim neg sarmagchin baydag yum
2022-04-04
Ard:
Zuv zuil yarij baigaan bishuu avilgachiin gar hull mini?