Маргааш буюу дөрөвдүгээр сарын 02-нд Монгол хэл, бичгийн шалгалт улс орон даяар зохион байгуулагдана. Монгол хэл бичгийн шалгалт хөдөө орон нутагт 24, нийслэлд 25, улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төв дээр зохион байгуулах аж. Монгол хэл бичгийн шалгалт 2022 оны 04 сарын 02- ны өдөр Улаанбаатарын цагаар 10:00-11:40-д зохион байгуулагдана.
Монгол хэл, бичгийн шалгалтаар
Нэгдүгээрт, Уншиж, ойлгох чадвар
Хоёрдугаарт, Крилл бичгийн зөв бичихийн дүрэм
Гуравдугаарт, Монгол бичгийн унших чадвар
Дөрөвдүгээрт, Эх зохион найруулан бичих чадвар гэсэн дөрвөн төрлийн чадварыг шалгах юм.
Монгол хэл бичгийн шалгалтад ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Бүртгэлийн хуудас
2. Суудлын хуваарь
3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирж 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
Нийслэлд Монгол хэл, бичгийн шалгалт авах шалгалтын байрыг танилцуулж байна.
Уншиж байна |