ОХУ-ын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр тогтоол баталж Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн тухай Монгол Улсын ГХЯ-наас өчигдөр мэдээлсэн. Уг мэдээлэлд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 3 дугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт ноот бичгээр мэдэгдсэн тул өчигдрийн 12:00 цагаас эхэлж, хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих боломжтой бөгөөд ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрэх талаар дурдсан байв.
Бид иргэдийн зорчих хөдөлгөөний талаар Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Д.Энхтайванаас тодруулахад ”Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны 12.00 цагт Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн. Иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Энэ хугацаанд ОХУ-аас 54 иргэн, Монголоос 88 нийт 142 иргэн хоёр улсын хилээр нэвтэрчээ. Хоёр улсын хооронд ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна" гэж мэдээллээ.
Энд сонирхуулахад ОХУ-ын Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сард иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол гаргасан . Тус тогтоолд хилээр долоон төрлийн иргэдийг нэвтрүүлэхээр тусгасан юм. Үүнд,
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах. Өөрөөр хэлбэл ОХУ-д эмчлүүлэх шаардлагатай иргэд. Ингэхдээ ОХУ-ын эмнэлгээс албан бичиг ирүүлнэ.
Дипломат төлөөлөгч
ОХУ-д суралцдаг эсвэл ажлын визтэй иргэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд багтаж байв.
МөнСэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээг 85000 төгрөгөөр хийж байна.
Г.Мичидмаа
Уншиж байна |