Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн “Их цахирын хайрхан” гэдэг газар нэг хүн хаднаас бууж чадахгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 20 км замыг туулан очиход малчин З /33 настай, эрэгтэй /нь 12 бог малын хамт 200 метр орчим өндөртэй хаднаас буух боломжгүй болсон байсныг 01:00 цаг ажиллан тухайн иргэнийг 12 бог малын хамт эсэн мэнд хаднаас буулгажээ.
Уншиж байна |