Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр 4 дүгээр баг “Баруун намаг гүвдэй” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан байна.
Тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 27 км замыг туулан очиж, түймрийг бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 12 га талбай шатжээ.
Уншиж байна |