Хөвсгөл аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-03-31

 

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай 2 дугаар баг “Догоолор” гэдэг газар 03.30-ны өдрийн 14:02 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тус өдрийн 14:11 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин