Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Иргэний хөдөлгөөнүүдийн төлөөлөл "ОХУ-ын Элчин сайдын яамны өмнө жагсаал цуглаан боллоо. Хөрш орнууд ямар ч цаг үед нэгнийхээ эсрэг ямар нэгэн бодлого явуулах ёсгүй юм. Монгол Улс гэлтгүй хөрш орнуудын аюулгүй байдал, язгуур эрх ашигт нийцэж байх ёстой. Гэтэл БНХАУ-ын бүс нутагт амьдарч байгаад Монгол Улсад ирээд байгалийн баялгийг хулгай луйврын аргаар эзэмшсэн хүн “Шинжааны хөдөлгөөн” нэртэй байгууллага байгуулагдаж байгаа мэдээлэл байна. Тиймээс иргэний хөдөлгөөнүүдээ сонор сэрэмжтэй, болгоомжтой байх хэрэгтэй. Бид экологийн төлөө тэмцэж явсан хүмүүсээ гадны хүчний, тусгай албадын нөлөөнд оруулж шоронд оруулсан.
Магадгүй “Шинжааны хөдөлгөөн” гарвал иргэний хөдөлгөөнүүд маань бүү автаасай. Салан тусгаарлах үзэл гэдэг нь хятадын номер 01 бодлогод байдаг асуудал. Энэ асуудалд бүү оролцоосой гэсэн үүднээс сануулж байна" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |