Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэн гарсантай холбоотой Баянзүрх дүүргийн иргэд мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөл "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн энэ оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн зөрчилтэй асуудлын талаар мэдээлэл хийх гэсэн юм.
Бүх дүүрэгт иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг зогсоосон. Бүх үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлээд татан буулгасан. Иргэдийн эрх ашиг маш их хөндөгдөж байна. Орон нутгийн өөрөө удирдах түвшний байгууллага буюу хорооны иргэдийн нийтийн хурлаар иргэд өөрийн эрх ашгийг дамжуулж, уламжилдаг байсан. Гэтэл уг байгууллага нь байхгүй болсон. Иргэдийн нийтийн байгууллага нь иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, асуудалд оролцдог, тогтоол шийдвэр гаргадаг байгууллага.
...Иргэдийн нийтийн хурлыг татан буулгасан нь иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна.
...Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийн 62-т нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно гэж заасан байдаг. Гэтэл уг заалтыг зөрчиж, журам гараагүй байхад хэрэгжүүлсэнд нь эсэргүүцэж байна.
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн ИНХ-ын үйл ажиллагааг зогсоосон байна" гэж мэдээллээ.
М.Насан
Уншиж байна |