Улсын нийслэл Улаанбаатарт өнгөрсөн шөнө цас орлоо. Хаврын хувцсандаа орсон нийслэлчүүдэд нимгэлэх цаг хараахан болоогүйг анхааруулав.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 1-3 хэм дулаан байна.
Цастай Улаанбаатар гэрэл зурганд ийн буужээ.
Уншиж байна |