Монголын Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны өдрүүдийн хүрээнд хоёр дахь нөхөрсөг тоглолтоо Бангладешийн шигшээ багтай өчигдөр "Sylhet District" цэнгэлдэх хүрээлэнд явагдаж тоглолтод гоол оролгүйгээр 0-0 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө.
Ингэснээр манай шигшээ баг нутаг буцсанаар тун удахгүй эхлэх гэж буй МХБХ-ны "Үндэсний Дээд Лиг"-ийн тоглолтуудад оролцох юм. Бидний дараагийн тоглолт 2023 оны Азийн АШТ-ний урьдчилсан шатны "B" хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо 6-р сарын 8-наас 14-ны хооронд Палестин, Йемен, Филиппин улсуудын шигшээ багтай өрсөлдөнө.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо
Уншиж байна |