Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хөх сэрх багийн “Түвшин нуур” гэдэг газар тус сумын харьяат иргэн С 03.29-ний өдрийн 09:00 цагт ус авахаар мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн С /46 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 05:12 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06:00 цагт тус багийн “Хөх сэрх” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 4 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уншиж байна |