Монгол хэл бичгийн шалгалтын төв дээр ажиллах комиссын гишүүдэд ажлын чиглэл танилцуулах, удирдлага арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Шалгалт хөдөө орон нутагт 24, нийслэлд 25, улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төв дээр зохион байгуулагдана. Сургалтад хөдөө орон нутагт ажиллах 48, нийслэл, дүүргүүдэд ажиллах 75 багш, мэргэжилтэн, арга зүйчид хамрагдлаа.
Монгол хэл бичгийн шалгалт 2022 оны 04 сарын 02- ны өдөр Улаанбаатарын цагаар 10:00-11:40-д зохион байгуулагдана.
Монгол хэл бичгийн шалгалтад ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Бүртгэлийн хуудас
2. Суудлын хуваарь
3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирж 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
Эх сурвалж: БҮТ
Уншиж байна |