Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг шалгахыг шаардлаа
2022-03-29

 

Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг шалгуулах хүсэлт гаргалаа. 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хөгжлийн банкинд ажиллаж байсан зарим хүмүүсийг нэг сарын хугацаатай саатуулсан байгаа юм байна. Тэгвэл яагаад хамгийн их асуудлыг хариуцаж байсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг авч үлдэж байгаа юм. Яагаад бусдыг нь шалгаж байгаа юм бэ. Гомдлууд надад ирж байна. МАН-ынхан өөрсдийнхөө нөлөө бүхий хүмүүсийг авч үлддэг юм уу, Хууль зүй дотоод хэргийн сайд аа, шударга юм уу, Орон нутгаар нь ялгаварлаад байна уу, Хууль бүгдэд нь жигд үйлчлэх ёстой" гэлээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
basaa:
zaluu hun odoo esch hezee negen tsagt shalguulah l bolnodoo !
2022-03-30
Зөв:
Зөв
2022-03-29