Б.Амгаланбаяр: АНУ-аас Монголд биолаборатори байгуулах санал ирээгүй
2022-03-30

АНУ онц аюултай эмгэг үүсгэгчдийг судлахаар Монгол Улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төвд биолаборатори байгуулахаар зэхэж буй талаар бид энд мэдээлсэн. Уг мэдээллийн мөрөөр бид Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Б.Амгаланбаяртай ярилцлаа.

 

 

Оросын хэвлэлүүдээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Америк улс Монголд биолаборатори байгуулах гэж буй тухай нийтлэл гарсан. Энэ талаар танай байгууллага ямар мэдээлэлтэй байгаа вэ?

 

-Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас энэ асуудлыг манай байгууллагаас асууж, тодруулсан. Улс хоорондын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хүрээнд ийм санал тавьсан эсэхийг тодруулж,  бид ийм асуудал байхгүй гэдгийг хэлсэн байгаа.

 

-Тэгэхээр манай улсад биолаборатори байгуулах санал ирээгүй гэсэн үг үү?

 

-Шууд хэлье, лабораторитай холбоотой санал огт ирээгүй. Ийм яриа ч байхгүй, цаасан дээр буусан төсөл, санал ч байхгүй. Бидэнд олон улстай харилцаж, ажиллах шаардлага зүй ёсоор тулгардаг. Учир нь халдварт өвчин нэг улс, нэг нутгийн асуудал биш. Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, цар тахал үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар олон улстай мэдээлэл солилцож, хурал зөвлөгөөн зохион байгуулж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тандалт судалгаа хийдэг. Тиймдээ ч Монгол Улсын зоонозын халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, тандалт судалгаа зохион байгуулах чадвар харьцангуй өндөр.

 

-АНУ-ын энэ чиглэлийн байгууллагатай хамтын ажиллаагатай байдаг уу?

 

- АНУ-ын Жорж Мейсоны их сургууль, Тайландын Анагаах ухааны хүрээлэнтэй хамтран Монгол Улсад хачгаар дамжих халдварт өвчний тархалтын судалгааг хийж байна. Харин лаборатори руу чиглэсэн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр огт байхгүй.

 

-Тухайн мэдээлэлд Европын холбооны "Төсөл 53", "Төсөл 87" хөтөлбөрүүдээр дамжуулан монгол мэргэжилтнүүдийг сургаж, санхүүжилт нь Казахстан улсаар дамжиж буй тухай дурдсан байсан. Казахстан улстай ямар хамтын ажиллагаатай вэ?

 

-Казахстан, ОХУ-тай байгаль, цаг уур, газар нутгийн онцлогоороо ойролцоо учраас зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх мэдээллээ байнга дамжуулж, хамтарч ажилладаг. Казахстан, Герман, Монгол Улс хамтран био аюулгүй байдлыг сайжруулах P-87 төслийг 2017 оноос хойш хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд сургагч багш нарыг дадлагажуулах, зоонозын халдварт өвчний эмгэг төрүүлэгчтэй ажиллаж байгаа лабораторийн эмч нар, бусад түвшний хүмүүсийг сургасан.  Сургалтын төсөл 2020 онд хэрэгжиж дууссан.

 

-Р-87 төсөлд хамрагдсан мэргэжилтнүүдийг гадагшаа явуулж сургасан уу?

 

-Төслийн зохион байгуулалтыг БОАЖЯ хариуцаж ажилласан. Бид зөвхөн оролцогч хэлбэрээр оролцсон.

 

-Танай байгууллага мэргэжилтнүүдээ гадагшаа явуулж сургадаг уу? Тухайлбал, ОХУ, Казахстан улс руу явуулж сургадаг уу?

 

-Манай төвийн гадаад харилцаа өндөр хөгжсөн. Хүн, мал эмнэлэг, амьтан судлалын хосолсон үйл ажиллагаа явуулдаг учраас заавал олон улсын туршлага судлах шаардлагатай байдаг. Бид одоогоор 8 улсын 14 мэргэжлийн байгууллагатай байнгын холбоотой ажиллаж байна. Цар тахлаас өмнө дээд мэргэжилтнүүдийнхээ 30-40 хувийг гадагшаа явуулж сургаж, олон улсын хуралд оролцуулсан. АНУ руу бол мэргэжилтэн яваагүй. Казахстан, ОХУ, БНХАУ руу ихэвчлэн явдаг.

 

-Ойрын хугацаанд Казахстан улс руу явах сургалт бий юу?

 

-Тийм сургалт байхгүй.

 

-Азийн хөгжлийн банкнаас танайд төсөл хэрэгжүүлэх талаар яригдсан уу?

 

-Манайд ямар нэг санал ирээгүй.

 

-Танай лабораторийн хүчин чадал ямар түвшинд байдаг вэ? Сорьцоо гадагш нь явуулдаг уу?

 

-Сорьц гадагш нь явуулдаггүй, эндээ шинжилдэг. Манай төв нянгаар үүсгэгддэг халдваруудыг өөрсдөө шинжилж, оношлодог. Харин вирусын халдварын оношлуурыг бид хийх боломжгүй байна. Оношлуур, урвалжийг дотоодод хийх био үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр судлаачид ажиллаж байна.

 

-Дахин шинэ вирус дэгдэж болзошгүй нөхцөл байдалд амьдарч байна. Коронавирусийн халдвар бидэнд ямар сургамж, ямар боломжийг үлдээв?

 

-Хүн төрөлхтний хамгийн том дайсан болсон халдварт өвчин үүсгэгч 1415 орчим бичил биетэн, нян, вирус, бактер байна. Сүүлийн 10 жилд гарсан Зика вирус, Мерс халдвар, Эбола вирус, коронавирус бүгд амьтнаас гаралтай зоонозын халдвар байна.

 

Зоонозын халдварт өвчин талаасаа Монгол Улс судлагдаагүй, онгон зэлүүд бүс нутаг гэж хэлж болно. 3.4 сая хүн амтай, 67 сая малтай гэхээр халдвар авч болзошгүй эх уурхай биднээс 20 дахин их. Дээр нь зэрлэг амьтад, амьтдыг шимэгчилж байдаг хачиг, бөөс, бүүрэгт зоонозын халдварт өвчин явж байдаг. Тэгэхээр Монгол Улс зоонозын халдварт өвчний хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутгийн тоонд зүй ёсоор ордог. Тиймээс манай улс зоонозын өвчинтэй тэмцэх тогтолцоогоо улам хөгжүүлж, тандалт, судалгаа, оношлогоог өргөжүүлж, чадавхжуулах хэрэгтэй. Хөрш улсуудтай харьцуулахад Монгол Улсад зоонозын халдварт өвчинтэй тэмцэх тогтолцоо сайн хөгжсөн.

 

-Манай улсад мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын хичнээн өвчин бүртгэгдсэн байдаг вэ?

 

-Мал, амьтнаас хүнд халдварладаг 30 гаруй төрлийн өвчин байдаг. Үүнээс байнга бүртгэгддэг есөн халдварт өвчин байна. Хамгийн түгээмэл нь тарваган тахал. Ойн болон малын хачигаар дамждаг гурван төрлийн өвчин хаврын улиралд бүртгэгддэг. Мөн боом, бруцеллёз, галзуу, бэтэг зэрэг халдвар бүртгэгдсэн. Сүүлийн үед адуунаас хүнд халдварладаг ям бүртгэгдсэн. Манай улсад 1960, 1970 онд хоёр тохиолдол бүртгэгдэж байсан бол гурав дахь тохиолдол энэ жил бүртгэгдлээ. Манай улс цөөн хүн амтай, зоонозын өвчинтэй тэмцэх нэгдсэн тогтолцоотой учраас халдварын эсрэг арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлж чаддаг. Тарваган тахал гэхэд бусад улс оронд уушгины хэлбэрт шилжиж, маш олон хүнийг хамардаг. Харин манай улсад сүүлийн 10 жилд энэ халдварыг харьцангуй эрт илрүүлж, дамжин халдварлахаас сэргийлж чадаж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Хөөе малаа, малын өвчнийг мал эмнэлэгтэй ярь, мэдэхгүй бол зүгээр дуугай унш.
2022-04-19
чам шиг юмтай юу ярих билээ дээд дарга нар тийм юм ярисан байх магдлалтай юу ч ярьж мэдэх хүмүүс шүүдээ
2022-04-19
Хуцалгүй л бай.
2022-04-19
zochin:
Manaid arai tiim nuuts laboratori baixgui dee. Ukrain yalagdaxad ANU-iin gar xol bolson xumuusiin xiij baigaa tsuurxal medeelel. Ene asuudlyg xelsen Orosyn DUM-n gishuun ooroo Ukrainii taly zaxialgaar barimtlagch urvagch yum bna. Orosuud ene xunee shalgax yostoi. Ukrain manai uls Orosyn tald baigaag xaraad uxex ni ee. Mongol xezee ch Ukrainy tald oroxgui
2022-04-18
мн:
Чамаас нууц лаборатори байгуулъя тэгэх үү гээл асуух уу
2022-04-18
Иргэн:
АНУ-ын даалгавраар АН-ынхан нууцаар хийж байж болзошгүй
2022-04-18
Энэ путины өдөөн хатгалга, Эргэн тойрны улсаас Монгол л үлдлээ.
2022-04-18
Ямарч мэдлэг,чадваргүй газар бол энэ ЗООНОЗ шдээ, корона гарсан үед яагаад малын халдварт өвчнүүдээс нэг нь ч гараагүйм бэ. Яг одоо асар их дэгдэлттэй байгаа салж өгдөггүй, их хүндэрдэг ханиадны талаар мэдээлэл байна уу? Ямар эмчилгээний тактиктай байгаа вэ? Монгол улсын ЕС АНУ ын Харвардад хэлний курс төгсөж ирсэн нь ноён Жо Байдены хүү Хантер Байдены Украйнд хийсэн олон нууц биолаб төслийг Монголд авахад түлхээс болсон уу?
2022-04-18
Хөөе малаа, малын өвчнийг мал эмнэлэгтэй ярь, мэдэхгүй бол зүгээр дуугай унш.
Хуцалгүй л бай.
Шүлхийндээ маанагтсан тэнэгүүд. Шүлхийн ямар хувилбар гарч байгаагаа мэддэггүй, харин оросууд мэддэг, вакцинаа зардаг нэг бизнес Монголд байдаг.
2022-04-18
dyn shinjilgee hiij chadahgyi bolorosin zombiyashik yzeed hereggyi dee. Er ni ingej yarih ni evgyi baina shyy
2022-04-18
Оюун:
БОАЖЯ -ч бишилдээ! Хуулиараа БОАЖ-ын сайд Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны дарга бөгөөд албан ёсоор нарийн бичгийн дарга нь дээрх үндэсний хороог удирдаж явдаг юм!
2022-03-30
зочин:
Бүр одоогийн ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэгч нь Харвардын МСҮТ төгссөн гэх АНУ-ын бууны нохой шүү дээ.
2022-03-30
Зочин:
АНУ-ын үл үзэдэх хорт гар Монголын улс төр, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт сүүлийн 30 жилд гүнзгий шигдсэн гэдгийг монголчууд төдийгүй, дэлхий дахин мэдэж байхад энэ Амгаланбаатар гэгч этгээд юу гэж хуцна вэ???!!!
2022-03-30
зочин:
АНУ 1945 онд Японы Нагасаки, Хиросима хотод атомын бөмбөг хаяж, 200 мянган хүнийг ганцхан хоромын дотор устгажээ. Мөн АНУ 1970-аад онд Вьетнамд хүнийг эгшин зуур хордуулан алах “Эйджент” хэмээх химийн зэвсэг хэрэглэн олон мянган вьетнамчуудыг химийн асар хүчтэй хороор хордуулан устгажээ. Одоо АНУ дэлхийн хүн амыг бөөнөөр өвчлүүлэн үхүүлэх коронавирус мэтийн биологийн (бактерлогийн) зэвсэг үйлдвэрлэх ажиллагааг дэлхий даяр эрчимжүүлж байна. Дэлхийг дангаараа жанжлах бодолтой дээрэмчин АНУ-аас болгоомжлогтун!!!
2022-03-30
Оросууд юу ч гэж худал ярьж байж мэднэ. Дайн хийхгүй гэж байгаад гэнэдүүлэн хийсэн, итгэж болохгүй улс. Оросын телевиз үзээд эргүүтэж байдаг монголчууд их юм билээ, чааваасдаа
2022-03-30
dyn shinjilgee hiij chadahgyi bolorosin zombiyashik yzeed hereggyi dee. Er ni ingej yarih ni evgyi baina shyy