Айлын өвөлжөө, малын бууц шатжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн “Элгэнтийн хөндий” гэдэг газар өвөлжөө, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 18:36 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 34 км замыг туулан 19:17 цагт очиход малчин Н-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 20 тн орчим малын хөрзөн шатаж байсныг 1 цаг 8 минут ажиллаж унтраажээ.
Уншиж байна |