Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл Улаанбаатар хотын цагаар 03 сарын 14-ний 18:00 цагт дуусна. Суудлын хуваарь 03 сарын 20-ноос хойш гарна.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй хамт https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдах ба энэ оны төгсөгч /2022 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх шалгуулагч/-д автоматаар бүртгэгдэнэ. Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ерөнхий боловсролын сургууль төгссөн, коллеж, МСҮТ төгссөн шалгуулагч/-д сонгож бүртгүүлнэ. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй байна.
Монгол хэл бичгийн шалгалтыг Улаанбаатар хотын цагаар 2022 оны 04 сарын 02-ны өдөр зохион байгуулна. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноо 400 байна.
2022 оны "Элсэлтийн ерөнхий шалгалтын журам"-ын 3 дахь хэсгийн 3.11-т зааснаар Монгол хэл бичгийн шалгалтад ирэхдээ шалгуулагч шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэх учир хэрэглэгдэх материалыг бэлдэж ирнэ үү.
Уншиж байна |