О.Батбаяр: Цар тахлын дараа ч амны хаалт зүүсээр байх шаардлагатай
2022-03-25

 

ОХУ тэргүүтэй дэлхийн зарим улс орон олон нийтийн газар “амны хаалт зүүх” журмыг цуцалсан. Өөрөөр хэлбэл, амны хаалт зүүхгүйгээр олон нийтийн харилцаанд оролцох боломжтой гэсэн үг. Сүүлийн өдрүүдэд манай улсад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо буурч байгаа. Тэгвэл манай улсын хэмжээнд “амны хаалт зүүх” журмыг цуцлах эсэх талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодрууллаа.

 

Улс орнууд амны хаалт зүүх журмыг цуцалж байна. Манай улс амны хаалт зүүх журмыг цуцлах боломжтой юу?

 

-Амны хаалт зүүх эсэх нь ”Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах” түр журмаар зохицуулагддаг. Одоо байгаа журмаар  шар түвшинд иргэн бүр амны хаалт зүүх талаар тусгасан. Тиймээс хэдийгээр өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо буурч байгаа ч хүн бүр гадаад, дотоод орчинд амны хаалт зүүх хэрэгтэй.  

 

Мөн манай улс агаарын бохирдол ихтэй, нарийн ширхэгт тоосонцор өндөр байдаг тул гадаад орчинд ч байнга амны хаалтаа зүүж занших нь зөв. Манай улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог.

 

Тодруулбал, ДЭМБ манай улсыг 2021 онд эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчлөл өндөр 30 орны тоонд оруулсан. Манай улсад сүрьеэгийн өвчлөл их байдаг  нэг шалгтаан нь өвлийн улиралд сургууль, цэцэрлэгүүд цонхоо онгойлгож агааржуулалт хийдэггүй, зориулалтын агааржуулалт байдаггүйтэй холбоотой. Мөн ийм шалтгаанаар томуу их дэгддэг. Тиймээс дотоод, гадаад ямар ч орчинд коронавирус халдварын  дараа ч  амны хаалтыг зүүж хэвших хэрэгтэй . Япон зэрэг орнуудад коронавирус халдвараас өмнө ч мөн амны хаалтыг тогтмол зүүдэг байсан. Энэ нь томуу ба сүрьеэ бусад өвчнөөс ихээр сэргийлэхэд тустай байсан. Амны хаалт зүүснээр халдвартай хүн бусдад халдвараа тараахаас сэргийлэх мөн халдваргүй хүн халдвар авахаас сэргийлэх 2 талын ач холбогдолтой.

 

Улирал солигдож, цаг агаар дулаарч байна. Дулааны улиралд сурагчид биеийн тамирын хичээлд амны хаалттай суралцахад  асуудалтай?

 

-Биеийн тамирын хичээл дээр сурагчид амны хаалт зүүхгүй байж болно. ЭМЯ-наас ч биеийн тамирын хичээл дээр амны хаалтгүй байх зөвлөмж гаргасан. Мөн ангидаа тогтмол агааржуулалт хийх, цэвэр агаартай орчин нөхцөлд түр хугацаанд амны хаалт зүүхгүй байх боломжтой.  

 

Цаашид амны хаалтыг тогтмол зүүж хэвших нь иргэдийн эрүүл мэндэд маш их хэрэгтэй.

 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Amysgaliin zamiin uvchin garahaar bugduvug bsan,mask xuuvel deerhi uvchnuur uvduhgui bj boldog yum bns shuu dee
2022-03-30
zochin:
gaduur maskgui hun olon bolj bna yanadaa
2022-03-27
Zochin:
Zaluuhan ehneriinhee achaar ingej mundag yavaa hundee!!!
2022-03-26
аранга:
сүрьеэ өвчинийн тархалтыг маш бага хэмжээнд байлгах боломжтой ер ньЭМЯ ажлаа хийхгүй хүмүүсийг амны хаалтаас салгаргүй байх санаа
2022-03-26
t1
2022-03-25
зочин:
ЭНЭ ХҮНИЙГ ШАЛГАХЫГ ШААРДАЖ БАЙНА. ЯАХААРАА ХҮНИЙ АМЬСГАЛЫГ БООМИЛЖ БАЙГАА МЭТ ХҮЧИЛ ТӨРӨГЧӨӨС САЛГАЖ АМНЫ ХААЛТ ЗҮҮЛГЭЭД БАЙНА ВЭ. ГАДНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААС САНХҮҮЖИЖ ИРСЭН ҮЕ ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД НАРЫГ ШАЛГАЖ ШОРОНД ХОРЬ. АГААР АМЬСГАЛАХГҮЙ БАЙСААР ХҮНИЙ ДАРХЛАА ШУУД МУУДДАГ ГЭДГИЙГ ЗАХЫН ЭМЧ СУВИЛАГЧ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2022-03-25
Fuck you Батбаяраа
2022-03-25