Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэгийн баруун талын зөвшөөрөлгүй 21 гаражийг өнөөдөр буулгаж, газрыг чөлөөллөө.
Чөлөөлсөн энэ газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 17 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг барина. Цэцэрлэгийн өргөтгөл барих гүйцэтгэгчээр “Тамга-Уул” ХХК шалгарсан бөгөөд энэ амралтын өдрөөс барилгын ажлаа эхлүүлэх аж.
Уншиж байна |