Хошин урлагийн "Маск" продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан охиныхоо эмчилгээний зардлыг олохоор хөдөө орон нутгуудаар аялан тоглолт хийж яваа аж.
Тэгвэл дуучин A COOL Буюу Б.Анхбаяр нь Д.Дэлгэрсайханы охины эмчилгээний зардалд 1 сая төгрөг хандивлажээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Маск хамтлагийн Дээгийд туслаарай. Охин нь хүн өвчтэй хөдөө орон нутгаар тоглолт хийж яваа юм байна. Би сайн танихгүй. Гэхдээ манай гэр бүлийн зүгээс 1 сая төгрөг хандив өргөж байна. Зовох цагт нөхрийн чанар гэдэг хүүхэд өвдөх маш хэцүү. Ойлгож бүгдээрээ дэмжээрэй. гэж бичжээ
М.Насан
Уншиж байна |