Х.Ням­­­­баатар сайд Захир­­­­­гааны ерөн­­­­хий хууль зөрчиж журам ба­­тал­­сан уу
2022-03-22

 

ХЗДХ-ийн сайд Х.Ням­­­­баатар Захир­­­­­гааны ерөн­­­­хий хууль зөрчиж журам ба­­тал­­сан асуудлаар мэдээлэл хийж байна.

 

Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооны төлөөлөл “Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан одоо ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 07 тоот Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны тогтоолоор Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг ялгаж уралдуулах журам баталсан. Гэтэл нийтээр дагаж мөрдөн хэм хэмжээ нь  Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байна. Энэхүү журмыг батлахдаа тухайн салбарын төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулаад захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бэлтгэл ажил боловсруулалтыг хийж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг баталдаг.

 

Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу ХЗДХЯ-ны нийтээр дагаж мөрдөх, хэм хэмжээ улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэнээр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ нь хүчин төгөлдөр болно гэж заасан.

 

2022 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны албан хүсэлтийн дагуу хариу албан тоот ирсэн. Уг хариу албан тоотоор Х.Нямбаатар сайдын баталсан хэм хэмжээ “ХЗДХЯ-ны бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэдэг хариу ирсэн. Ингэснээр Хууль зүйн сайдын батласан хэм хэмжээ хууль зөрчиж байна гэдэг нь харагдаж байна. Энэ хэм хэмжээ улсын хэмжээнд баяр наадмаар мөрдүүлэх гэж ажиллаж байгаа нь хууль бус байна” гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин