Энэ сард 2191 гэмт хэрэг гарснаас 354 нь согтуугаар үйлдэгджээ
2022-03-22

 

Цагдаагийн байгууллагаас  “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” “Монгол цэргийн өдөр”-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

 

“Жил бүрийн гуравдугаар сар онцлог байдаг. Энэ баяруудыг угтаж цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архины хор хөнөөлийг хүүхэд залуучуудад ойлгуулах "Зөвийг зөвлөе" арга хэмжээг гуравдугаар сарын 04-21-ний хооронд зохион байгуулж ажиллалаа. Энэ хугацаанд гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг хүргэе.

 

Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 2191 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 354 нь согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь ангилж үзвэл,

 

  • Хүний амийг хөнөөх гэмт хэрэг 9

  • Хүний амь нас бусад байдлаар хохирсон 28

  • Хулгайлах гэмт хэрэг 410

  • Хүчингийн гэмт хэрэг 24

  • Дээрэмдэх гэмт хэрэг 26

 

Дээрх хугацаанд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 231 бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, хүний биед хүнд, хөнгөн гэмтэл учруулах хэргүүд байна.

 

Гуравдугаар сарын 08-нд хүн амины гэмт хэрэг хоёр бүртгэгдсэн. Тодруулбал, Хэнтий болон Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт бүртгэгдсэн байна. Мөн гуравдугаар сарын 18-нд хүн амины гэмт хэрэг хоёр бүртгэгджээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Дорнод аймагт тус тус бүртгэгдсэн байна.

 

Энэ хугацаанд 4331 хүн эрүүлжүүлэгджээ. Үүнээс гуравдугаар сарын 08-нд 259 хүн эрүүлжүүлэгдсэн бол гуравдугаар сарын 18-нд 288 хүн эрүүлжүүлэгдсэн. Мөн 803 хүнийг цагдаагийн албан хаагчид ар гэрт нь хүлээлгэж өгсөн.

 

Нийт 35015 дуудлага мэдээлэл ирснээс гэр бүлийн хүчирхийлэл 3159 байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 471 тохиолдлыг илрүүлсэн. Гуравдугаар сард бүртгэгдсэн гэмт хэргийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулвал ижил түвшинд байна" гэж албаныхан мэдээллээ.

 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин