Монголын сагсан бөмбөгийн "Янзтай" нэгдсэн дээд лигийн тэмцээн өчигдөр дууслаа. 2022 оны "Янзтай" Дээд Лигийн аваргаар "Хасын Хүлэгүүд" баг шалгарлаа. Ингэснээр "Хасын хүлэгүүд" баг дээд лигт долоон удаа аварггалсан цорын ганц баг болж байгаа аж.
Нэгдсэн дээд лигийн дэд аваргаар "Эрдэнэтийн Уурхайчид" баг, гуравдугаар байранд "Архангай Алтандорнодын Дайчид" баг тус тус шалгарлаа.
Финалын үнэ цэнэтэй тоглогчоор Хасын Хүлэгүүд багийн ахлагч Б. Билгүүн шалгарсан бол шилдэг дасгалжуулагчаар "Хасын Хүлэгүүд" багийн дасгалжуулагч Д. Пүрэвдорж шалгарсан байна.
Уншиж байна |