Казахстан улсад зохион байгуулагдсан Биатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс залуучуудын ангиллын ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, буухиа уралдаанд хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Должинсүрэнтэй цахимаар холбогдож цөөн хором ярилцлаа. Тэрбээр, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн бөгөөд одоогоор Эрдэнэт хотод амьдардаг байна.
Сайн байна уу? Баяр хүргэе. Монголын Биатлоны спортын хөгжлийн түүхэнд тивийн аварга шалгаруулах тэмцээний анхны медальтан боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Сайн, сайн байцгаана уу, Баярлалаа. Маш их баяртай байна. Тэмцээн маань энд хүрээд дууслаа. Тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Баяртай байна.
Та Биатлоны спортоор хэдэн жил хичээллэж байна вэ? Анх яагаад биатлоны спортоор хичээллэх болов?
-Би Биатлоны спортоор дөрөв дэхь жилдээ хичээллэж байна.
Монголд Биатлоны зориулалтын бааз байдаггүй. Бидний тамирчид монголд байх хугацаандаа бэлтгэлээ “техник спортын төв”-д байрлаж хийдэг. Харин зундаа Төв аймгийн буудлагын төв дээр бэлтгэлээ базаадаг. Ингээд долдугаар сараас гадны улс орнууд руу явж бэлтгэл сургуулилт хийгээд тэмцээн уралдаанд оролцдог.
Тэмцээний өмнө сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ? Багш нар нь юу гэж зөвлөсөн вэ?
-Энэ удаагийн тэмцээн нэлээдгүй хүнд нөхцөлд болж өнгөрлөө. Тухайлбал, тэмцээнд оролцох үед цасаар шуурч, салхитай хүйтэн байсан. Тиймээс буудлага дээрээ түлхүү анхаарч тэмцээндээ оролцлоо.
М.Насан
Уншиж байна |