Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ
2022-03-21

 

Монголын боксын холбооноос Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ.

 

Монголын боксын холбооны төлөөлөл "Монголын боксын холбоо шинэчлэгдээд дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд нэлээд олон шинэлэг ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд XX зууны боксын манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 21-27-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Тэмцээн өнөөдөр 12.00 цагт эхэлнэ. Уг тэмцээнийг олон улсын түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар Куб улсаас мэргэжлийн дасгалжуулагч урьж авч ирсэн. Тус дасгалжуулагч “Парис 2024” зуны олимпын наадам хүртэл монголын тамирчдыг дасгалжуулна.

 

Энэ жил Монголын бүх ард түмний наадам болно. Бүх ард түмний наадам болох жил боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаггүй. Гэвч хоёр жилийн хугацаанд тэмцээн зохион байгуулаагүй учир боксын холбооноос насанд хүрэгчдийн улсын аваргыг зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнээр үндэсний шигшээ багийн тамирчдыг бүрдүүлнэ. Мөн тавдугаар сард зохион байгуулагдах эмэгтэй боксчдын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулна" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин