КОВИД-19: Улсын хэмжээнд 35 халдвар шинээр бүртгэгдлээ
2022-03-21

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 35 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 18 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. 

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 565 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 20 хүний биеийн байдал нэн хүнд бол 144 хүн хөнгөн байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин