Монголын Залуучуудын холбооноос “Архидалтгүй баяр” аяны хүрээнд “Open Mic” арга хэмжээг зохион байгуулж байна.
Монголын Залуучуудын холбооны төлөөлөл:
-Монголын Залуучуудын холбоо 2012 оноос эхлээд архидалттай тэмцэх асуудлыг дуугарч эхэлсэн. Тухайн үед спирт үү, спорт уу аяныг өрнүүлж байсан. 10 жилийн хугацаанд залуучуудын холбооноос архидалтын хор хөнөөлийн талаар олон нийтэд сурталчлах, зөв хэрэглээний талаар ажилласан. Энэ сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгч архидалттай тэмцэх санаачилга гаргасан. Бид Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж “Архидалтгүй баяр” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.
“Open Mic” арга хэмжээг зохион байгуулагч:
-Бид 2009 оноос "Open Mic" арга хэмжээгээ архигүй газар зохион байгуулж байна. Учир нь бидний арга хэмжээг хүүхэд залуус их ирж үздэг. Тиймээс бид нийгмийн хариуцлагын хүрээнд архигүй газар арга хэмжээгээ зохион байгуулдаг. "Архидалтгүй баяр" аяныг дэмжиж хамтарч ажиллаж байна" гэв.
“Open Mic” арга хэмжээг нээж жүжигчин Ж.Мөнгөнсүх ая дуугаа өргөлөө.
М.Насан
Уншиж байна |