Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин Өрлөг” сургуулийн сурагч Даваасүрэнгийн Хүчитбаатарыг Шударга журам медалиар шагналаа.
Сурагч Д.Хүчитбаатар өнгөрсөн хоёрдугаар сард нийтийн тээврийн автобусанд гарсан галыг унтрааж, зорчигчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалсан юм. Тодруулбал, Гачууртын чиглэлд явж байсан автобус шатах үед зорчигчдыг буулгаж, галыг унтраасан хүмүүнлэг үйлс бүтээснийг нь үнэлж, Д.Хүчитбаатарыг төрийн медалиар шагнажээ.
Уншиж байна |