Менингококкийн халдвараар нэг хүүхэд эндэж, нэг хүүхдийн бие хүнд байна
2022-03-16

Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхдэд менингококкийн халдвар батлагдаж, нэг хүүхэд эндээд байна. Нөгөө хүүхдийн бие хүнд байдалтай, эмчлүүлж байна.

 

 

Бага насны хүүхэд өвдөж, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга нь вакцинжуулалт. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэхээр ХӨСҮТ-д очиж, багагүй ачаалал үүсээд буй. Тиймээс дархлаажуулалтын цэгийг нэмэх боломжийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад  "Менингококкийн халдвар жил бүр гардаг. Сүүлийн таван жилийн дундажаар жилд 10 орчим дэгдэлд гардаг. Жилд гардаг тохиолдлын тоонд уялдуулж, вакцинаа захиалж авдаг. Вакцины хэмжээ хязгаартай учраас дархлаажуулалтын цэгийг нэмэх боломжгүй" гэсэн хариултыг өглөө.

Shuud.mn
Сонин хачин