Өвөрхангай аймагт шороон шуурганы улмаас гэр нуржээ
2022-03-16

 

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын “Гучин” 2 дугаар баг Задгай гэдэг газар 03.14-ний өдрийн 16:30 цагийн орчим 16-18 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Ч-ын 4 ханатай гэр нурсан тухай мэдээллийг 03.15-ны өдрийн 10:10 цагт хүлээн авсан байна. 

 

Тус сумын 2 дугаар багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан. Шуурганд малчин Ч-ын 4 ханатай 1 гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрчээ.

Shuud.mn
Сонин хачин