Коронавирусийн эсрэг вакцины V тунг хийх үү
2022-03-15

Манай улсад коронавирусийн халдварын тохиолдлын тоо буурч буй. Үүнийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд дархлаажуулалттай холбон тайлбарлаж байна. Тэрбээр "Шинэ болон мутацлагдсан хувилбар орж ирэхгүй бол манай улсын халдварын тохиолдол буурна. Бид хяналтандаа бүрэн авсан. Манай улсын вакцинжуулалтын хувь өндөр. Мөн өвдөөд эдгэсэн хүмүүстээ нийлээд байгалийн дархлаа 85 хувиас дээш байгаа учраас тохиолдлын тоо буурч байна" гэсэн тайлбарыг өгч байна.

 

 

Мөн Эрүүл мэндийн сайд "Вакцины тун бүрийг судалгаанд тулгуурлаж, эхлүүлж байгаа. Дөрөвдүгээр тун дараа дараагийн давалгаанаас хамгаалах тэр дундаа эрсдэлтэй бүлгийн дархлааны эсийг идэвхжүүлэхэд үр нөлөө сайтай байсан учраас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 3.4 хувь хамрагдаад байна. Бид цаашид ч вакцинжуулалтыг идэвхжүүлсэн хэвээр байна. Шаардллагатай гэвэл дараагийн тунг зарлана" гэсэн мэдээллийг өглөө.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин