Малдаа яваад сураггүй болсон иргэнийг хайж байна
2022-03-15

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нам даваа” гэдэг газар  Иргэн А, малд явж байгаад 03.13-ны өдрийн 11 цагийн үед сураггүй болсон гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 03.14-ний өдрийн 18:28 цагт хүлээн авсан байна.

 

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 57 км замыг туулан очиж /сэтгэцийн өөрчлөлттэй/ иргэн А/31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн “Нам даваа” гэдэг газар 3 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:10 цагт түр зогсоожээ. Улмаар  өнөөдөр өдрийн эрэн хайх ажиллагааг 09:00 цагт дахин эхлүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин