"E-Mongolia" систем 30 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ
2022-03-14

 

УБЕГ-аас мэдээлэл хийлээ.

 

"E-Mongolia" систем өнөөдрийг хүртэлх хугацаанд 2 сая 150 мянган үйлчилгээг нийтэд үзүүлээд байна. Улмаар иргэдээс гарах зардал хамгийн багадаа 30 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Өөрөөр хэлбэл, цахимжилт гэдэг нь процессыг сайжруулж илүү зардал, хүнд сурталгүй чиглэл рүү явж байгаа шилдэг шинэ технологи мөн. Засгийн газрын 2020 оны тогтоолоор улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсийг шинэчлэн тогтоосон. Ингэхдээ цахим үйлчилгээ, лавлагааг үнэ төлбөргүй болгосон.

 

Өнөөдрийн байдлаар улсын иргэний бүртгэлийн үйлчилгээг нийт 31 мянга гаруй удаа авсан байна. Он гарсаар 6139 удаа авчээ. Үүнээс иргэний үнэмлэх болон гадаад паспортын үйлчилгээг хамгийн их авсан байна.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 20 мянга  гаруй удаа авчээ. "e-Mongolia" системд 22 төрлийн лавлагаа, 50 төрлийн үйлчилгээ орсон. Тун удахгүй "e-Mongolia" системд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бүртгэл, барьцаа хөрөнгөний тэмдэглэгээ хийх үйлчилгээг оруулна" гэж албаныхан мэдээллээ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
bb:
ok
2022-03-14