Дархлаажуулалтын IV тунгийн хамрагдалт 6.2 хувьтай байна
2022-03-04

 

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 18, II тунд 30, III тунд 171, IV тунд 207, нийт 423 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.2 хувь байна.

 

Зорилтот бүлгийн буюу 3038 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.711 (77.3 хувь), 16-17 насны 27.078 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин