МУИС-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б. Амарсанаа "Асуудалд ул суурьтай хандах ёстой. Хэт нийгмийн давлагаанд хөтлөгдөж болохгүй гэсэн мэргэжлийн зарчим байдаг.
Бид өчигдөр энэ асуудлыг мэдсэн. Өглөөнөөс хойш хурлаар авч хэлэлцлээ. Ингээд зөвлөлдсөний үндсэн дээр Хууль зүйн сургуулиас МУИС-ийн захиргаанд тухайн оюутныг МУИС-аас хасах тухай санал хүргүүлж байна. Хүмүүнлэг ёсны харилцааны наад захын хэм хэмжээг ноцтой зөрчсөн үзэж байгаа учраас МУИС-ийн оюутны эгнээнээс хасах санал хүргүүлж байгаа юм. Өмнө нь хуульчийн мэргэжлийн удиртгал гэдэг хичээл ордог байсан. Уг хичээлийг сэргээн оруулах талаар ярилцлаа. Цаашид оюутнуудыг элсүүлэхдээ ямар зүйлийг анхаарах ёстой талаар ярилцлаа" гэж мэдээллээ.
М.Насан