Шинээр 323 халдварын тохиолдол батлагдаж, 1 хүн нас барлаа
2022-03-03

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 323 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 169 Улаанбаатарт, 154 орон нутагт бүртгэгдэв.

 

Мөн хугацаанд халдварын улмаас 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2100 болж байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2104 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 533 хүний биеийн байдал хөнгөн бол 28 хүн нэн хүнд байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин