Бусдын толгой дээр халуун кофе асгасан охины ТАЙЛБАР
2022-03-03

 

Олон нийтийн цахим сүлжээнд бусдын толгой дээр халуун кофе асгаж буй бичлэг цацагдав. Ингэхдээ бусдыг хэрцгийгээр гэмтээж буй этгээд нь эмэгтэй хүн байв. Аймшигтай. 

 

Хохирогч охины аавын мэдээлж буйгаар  хэрэг гуравдугаар сарын 01-нд 15.00 цагийн орчимд болсон үйл явдал гэнэ. Хохирогч охин хоёр найзын хамт кофе шопод сууж байх үед танихгүй бүсгүй хүрч ирснээ "яагаад намайг хараад байгаа юм" гэж асуугаад өшиглөсөн аж. Хохирогч бүсгүй хариуд нь "би чамайг танихгүй, өмд заваан болгочихлоо. Гөвж өг" гэсэн байна. Үүний хариуд барьж байсан халуун  кофегоо толгой дээр нь асгаж, Би прокурор хүний хүүхэд, намайг яаж ч чадахгүй, тосны мөнгийг чинь өгнө" гэж хэлсэн аж. 

 

Тэгвэл бусдын толгой дээр халуун кофе асгасан охин "Ер нь энэ сенсацилаад байх юм биш. Аав, ээж нар жаахан байхдаа аймар, аймар зодоон хийдэг байсан. Гол нь тэр үед интернет байгаагүй. Гэхдээ кофе асгасан нь буруу л даа. Хөрчихсөн кофе байсан" гэж тайлбар хийв.

 

Цахим сүлжээнд  түүнийг МУИС-ийн хуулийн ангийн төгсөх курсийн оюутан бөгөөд аав нь хуульч гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм аа. Мөн МУИС-ийн оюутнууд түүнийг сургуулиасаа хасуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Huulich baihad arai l bish huuhen baina. Eldev tailbar hereggui. Bichlegiig niigem dayaraa harlaa. Huuli zuin surguuli iim humuusiig tugsguj diplomoo olgood baidag bol tun haramsaltai...
2022-03-03
зочин:
Cургуулиас хөөх хэрэгтэй. ийм хүн хуулийн чиглэлээр суралцаж төгсөх ёс еүй алга
2022-03-03
Аймаар эвдэрсэн хүмүүжилгүй охин бна. Ингэж өсгөсөн аав ээж нь буруутай.
2022-03-03
Etseg n adgiin shaar bolohoor ene ingej humuujihees yahav.
2022-03-03
иргэн:
МУИС хуулийн салбар энэ охиныг сургуулиас шууд хасах ёстой, шуурхай арга хэмжээ аваачээ
2022-03-03
буруу хүмүүжилтэй тийм хүүхэн хуульч болвол олон хүнийг хохироох нь дээ. Дураараа бусдын толгой дээр халуун кофе асгасандаа гэмшээгүй этгээд болтой.
2022-03-03
zov:
xasuul
2022-03-03
Гэр бүлийн хүмүүжил харагдаж байна. Эцэг нь хууль ч нэртэй увайгүй нөхөр байдаг. Хүүхэд нь ийм байхаас яахав
2022-03-03
dn:
hunii ohin ur ylgaa yu bh ve ,gevch aav eejiin aranshin nuluutei ym shig yrilaa , iim buruu nuluutei hun huulich bolno gevel olon l ayga kofe heregt oroh n lavtai! deer n aaviin shunalt sanaa nemegdvel olon hun hohirooj ch magadgui boltsorch bh shig sanagdlaa .huvi tavilan medegdee zailuul!
2022-03-03
Их муу орчинд өсөж өндийсөн хүн байна. Хүнийг хайрлах сэтгэлгэлгүй айж эмээхгүй дээрэлхүү байгаа нь аймшигтай хүн гэдгийг харуулж байна. Араатнаас ч дор
2022-03-03
Энэ шулам юм байна
2022-03-03