Зава Дамдин буюу Лувсандаяан ламын товч намтар
2017-07-21

 

Зава Дамдин буюу Лувсандаяан ламын 150 жилийн ой тохиож байна.

 

Монголын судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, их, бага арван ухаанд мэргэшсэн, замбуутивийн чимэг болсон их бандида Зава Дамдин лам болбоос Их Монгол Улсын хүйс нь болсон халхын Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Дарцагт уулын өвөрт Цагаан хад хэмээх газар буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дарцагт уулын энгэр, цагаан хаданд нэг мянга найман зуун жаран долоон оны хоёрдугаар сарын долооны өдөр овог хийгээд буяны язгуур төгс эцэг Шагдар, эх Содномпэл нарын арван хүүхдийн дөрөвдэх нь болон мэндэлжээ.

 

Зава Дамдин гуайн бага насанд нь олон гайхамшигтай зүйл гарсан байдаг.

 

Нэг мянга найман зуун жаран есөн он буюу гурван нас сүүдэртэйгээсээ авга ах болох Лувсанжимба багшийн дэргэд өөрөөн очиж суусан ба тэндээ хүсэмжлэн гуйж ном хөтлүүлэн заалгаснаар түвэггүй аяндаа уншиж, бичих, орчуулах, зурхайн анхдахуун, цээжлэх тэргүүтнийг суралцан таван сүүдэр хүрэхэд хүрээний бүх хурлын уншлагыг гүйцэд суралцсан байсан.

 

Нэг мянга найман зуун далан гурван онд Цахиуртын жасын хийдэд суун тахил, балин, бүрээ бишгүүр, ая дан, унзад ба хурлыг удирдах тэргүүтнийг сайтар суралцан бас тусалснаар нийтийн хайр хүндлэлийг хүлээсэн.

 

Нэг мянга найман зуун далан есөн онд буюу арван гурван сүүдэртэйдээ Да хүрээнд ирж, номонд суралцахыг завдсан боловч багш нар нь нас бага хэмээн хойшлуулсан. Тэр үед агуу мэргэн багш Лувсанбалдансанжаажав  багшаар дээд Богд нарын намтар болон ''Оюун судлахуй'' тэргүүтэй олон номыг сонсон судалсан. Бас тэрхүү багшаас гэнэн хийгээд равжун сахил хүртсэн.

 

Нэг мянга найман зуун наян нэгэн онд Да хүрээнд ирж Лосалин Чойр буюу Банчэн Сономдагвын сургалттай Гунгаа Чойлин дацанд шавилан өгүүлэхүйн эрхт Жигжид тэргүүтэй олон багш нарыг шүтэж, Чойрын гүн ухаан болон судар, дандарын агуу хийгээд гүн номлолд зүйрлэш үгүй ихээр үзэж суралцсан.

 

Нэг мянга найман зуун ерэн гурван онд Төв үзлийн ном үзэж байхдаа хүрээний их хамба Гонсар гэгээнээс гэлэн буюу увадини сахил хүртсэн.

 

Тэр үеэс Гонсар багш тэргүүтэй олон багш нараас эш номлол, хөтөлбөр, авшиг, увдис, даган соёрхол тэргүүтнийг агуу ихээр нэн хурдан сонсон суралцсан.

 

Ер Зава Дамдин гуай нэгэн насандаа гучин хоёр эрдэмтэн Богд багш нарын өлмийг шүтэж мэргэдийн туйлд хүрсэн хүн юм.

 

Хорь гаруй сүүдэртэй байхдаа эрдэм номд шамдахын хажуугаар олон шавь нарт ном зааж эхэлсэн.

 

Нэг мянга есөн зуун оны эхэн үед Төвд орноо явах шалтгаан гарч явах замд Алагша нутгийн баруун хүрээнд очиход Жамъян Шадавын гэгээн морилохтой тааран золгож, гэгээнээс олон хуваргийн хамт номын рашааны хурыг дүүрэн хүртсэн.

 

Тэндээс Гүмбүм хийдэд хүрч Богд Зонхавын алтан суварга тэргүүтэй их Цастын орны шүтээн нүгүүдэд эргэл, мөргөл, өргөл тэргүүтнийг үйлдсэн ба Зөөлөн итгэлт Шамар Богд тэргүүтэй багш нартай золгосноор агуу ихэд таалан баясаж, номын хурыг буулгаад, төрөл тутам хагацалгүй даган барихуйн ерөөлийн андгайг хайрласан.

 

Нэг мянга есөн зуун гурван онд Зава Дамдин гуайд гавжийн дамжаа барихыг дацангийн эрх баригчдаас тушаасан.

 

Нэг мянга есөн зуун дөрвөн онд Их хүрээний Гунгаачойлин дацанд гавжийн дамжаандаа бэлтгэн өдөр нь сонсох, санах, бясалгахыг үйлдэж, шөнө нь зулын гэрэлд гүн ухааны олон номыг зохион туурвиж байсан.

 

Нэг мянга есөн зуун таван онд 13 дугаар Далай лам Түвдэнжамц Монголд морилох үед их цагаан сарын ерөөл хурлаар гавжийн дамжаа барьсан. Тэр үед төр, шашны алагчлал үгүй шинжлэл төгс мэргэдүүд хоёргүй үнэн сэтгэлээс яруу алдрын сайшаал магтаалыг зүг бүхнээ дуурсгасан.

 

13 дугаар Далай ламын багш Дайчин вангийн хошууны Шадавдандар аграмба ба Да хүрээний Эрхмийн аймгийн аграмба нууц егүзэр Минжүүр Дорж Чан багш нарын тааллын хөвгүүн болж чадсанаар Буддын шашны судар тарнийн санаж сэтгэш үгүй нууцын орны оньсыг тайлан зорчсоноор гайхамшгаас гайхамшиг болж чадсан агуу бодьгал юм.

 

Тэрбээр Европын шилдэг зарим эрдэмтэдтэй соёлын гүн харилцаатай байсан ба Г.Рамстедтийн геологи болон антропологи, хэлний шинжлэлийг өөрийн судалгаатай харьцуулан жишиж байсан.

 

Густав Жон Рамстедт

Мөн Европын ''гадаад'' шинжлэх ухааны оньсыг ''дотоод" бурханы шашны оньстой жишин судалж байсан зохиолууд олон буй. Оросын их эрдэмтэн судлаач Ф.Щербатской болон түүний шавь М.Тубянский нартай маш дотно харилцаатай байсан.

 

 

 

 

 

 

 

 

Федор Ипполитович Щербатской

 

Тухайн үеийн Монголын мэргэдийн од эрхсийн дотор саран мэт мандсан нь тэрбээр их таван ухаан, бага таван ухаан, түүх шастир, монгол, манж, санскрит, төвд, хятад болон уйгар, орос бичиг, ярианы өргөн мэдлэгтэй байснаар гайхан бишрэгдэж байсан хүн юм.

 

Дарва бандида Агваанчойнжүрдондов тэргүүтэй мэргэдүүд түүний маш дотно номын нөхөд байсан.

 

Нэг мянга есөн зуун зургаан онд оюун билгийн бурхан Манзуширийн оршсон орон Утайд морилон эргэл мөргөл хийх үед Манзуширийн шүтээний нигуурыг үзэхүй төдийд нулимс өөрийн эрхгүй удаан асгарсан хэмээдэг. Бас байшингийн дээрээс шөнө харахад хувилгаан зулан гэрэл олныг харсан. Тэнд Манзушир бурханы үсээр сүншиглэсэн эртний суварга олдохоо больсныг олж илрүүлэн олон түмэнд зарласан. Тэндэх Ширчин сүмийн доороос оньсон хүрдээр хийсэн эртний гайхамшигт хоёр суваргыг гаргасан. Бас эртний Энэтхэгийн их Бандида Шири Ашрагийн занданшуулсан шарилын суваргыг урьд хэн бээр ч олоогүйг хашлаганы зузаан шороог гүн ухаж, цагаан хавтгай чулуун дээр дөрвөн хэлээр хадмал бичигтэй, гэрэлт хөшөөний хамт гаргаснаар хятад, төвд, монгол, манжчууд бээр шагшин шуугиж, гайхан магтаад үлгэр домог мэт олон яриа газар бүхнээ түгсэн. Тэрхүү шалтгаанаар нэгэн сарын дотор нэгэн түмэн лан мөнгө цугласан.

 

Орчин үеийн эрдэмтэн мэргэд Зава Дамдин гуайг зарим талаараа "археологич" байжээ хэмээн айлддаг юм. Багш нар нь түүнийг тэрхүү бандидагийн суваргыг олсоноор хожим үйлс нь ихэд дэлгэрэх болсон хэмээн айлдсан байдаг. Тэнд бас сүнидийн Дорамба багшид шавь орж, зарлиг даган судрын аймгаас олон хөлгөн судар уншаад Зөөлөн хийгээд Догшин Манзуширийн нямбыг бүтээсэн тэргүүтэй гайхамшигт намтар олон буй!

 

Тэндээс Бээжинд галт тэргээр морилон Юнхэгүн хийд болон Манжийн хааны ордны гайхамшигт талбилыг тольдсон. Ордноос Хубилай хааны Цагаан суварга орох замд хотын замд хотын дотор "Гонжэси" хэмээх нэгэн их хуучин сүмд ортол, ихэд ариун хуушаан лам долоо, найман шавийн хамтаар угтаад олон эртний шүтээнд мөргүүлээд хадаг тавихад, хорихгүй атлаа мөнгө өргөхөд хориглон үл болмуй хэмээгээд энэ сүм эзэнгүй хэмээсэн. Эрт цагт энд арван зургаан архад морилоод нэгэн нь нэгэн бодь модны мөчир газарт хатгаад ажирсан нь энэ бөлгөө хэмээн долоон навчтай модны мөчир өгсөн. Дараа нь Бээжинд зун, намар саатахын цагт тэндэхийн иргэдэд ногоон мөчрийг залсан тухайгаа ярьж, нөгөө сүмээ хайлгасан боловч энэ газар тийм сүм огтоос үгүй хэмээсээр хотын хятадууд ололгүй ирцгээсэн бөгөөд зарим нь хувилгаан сүм байсан болов уу хэмээлдсэн гэдэг. Тэндээс Утайд эгэж морилоод, жил хэртээ саатъя хэмээн таалсан авч, Монголд үймээн дэгдсэн учир нутгийн зүг яаран довтолгосон.

 

Нэг мянга есөн зуун найман онд Халхын Чин сүжигт Номун ханы хийд дээр бандида лам Лувсантүвдэнням болон Ялгуусан лам Жамъянлодойнамжил багш нараас олон зуун гүн, нарийн номлолыг сонссон.

 

Нэг мянга есөн зуун ес, нэг мянга есөн зуун арав, нэг мянга есөн зуун арван гурав, нэг мянга есөн зуун арван дөрвөн онд Минжүүр Дорж Чан багшаас нууц тарнийн олон ном сонссон.

 

Аливаа цаг тутамд шавь нарт ном айлдах, шастир ном зохиох, мэргэдтэй ном хаялцах, бясалгал бүтээл, авшиг, даган соёрхол хайрлах, бурхан шүтээн, сүм дуган босгох үйлсэд туслах тэргүүтнийг таслал үгүй соёрхсоор байсан.

 

Нэг мянга есөн зуун арван дөрвөн онд Их Эрдэнэ зууд морилсон.

 

Нэг мянга есөн зуун арван найман онд Минжүүр Дорж Чан тэргүүтэй багш нарынхаа зарлигаар Дэлгэрийн Чойрын хийд буюу Даш Чойнжирлин хийдийг байгуулсан.

 

Хойно Наймдугаар богд Жэвзүндамба хутагт бээр Зава Дамдин гуайн ер шашин, амьтан болон онцгойлж Монголын төлөө хийсэн үйлсийг нь үнэлж, хийдийн нэрийг Чойен Одсалин хэмээн хайрлаад ямпай, пайлуур, мянган ламын эрх шагнасан.

 

Мөн тэр үед алдарт Хор Чойнжүн Зава буюу Монголын түүхийн үндсийг зохист аялгууны хэлээр шүлэглэн айлдсан 646 шад шүлгэн зохиолоо туурвисан.

 

Нэг мянга есөн зуун арван есөн онд тэрхүү үндсийн тайлбар "Алтан дэвтэр"-ээ Наймдугаар Богд болон Засгийн газар, олон багш, шавь, мэргэдийн хүсэлтээр зохиож, тэргүүн дэвтрийг бичсэн тэргүүтэй Буддын гүн ухааны алдартай зохиолуудаа туурвисан.

 

Наймдугаар Богд Жэвзүндамба хутагт, Зава Дамдин гуай хоёр гүн, нарийн харилцаатай байсан ба үлгэр домог мэт түүх бас цөөнгүй буй.

 

Нэг мянга есөн зуун хорин онд Төвдийн Лхазүн хувилгаантай ахин учирч, номын барилдлага гарсан.

 

Их Богд Лхазүн хувилгаан, Зава Дамдин гуай хоёр харилцан багш, шавийн барилдага барилдсан гэдэг.

 

Минжүүр Дорж Чан багшийн захиа гэрээсээр шашны их сахиус хүчит Дорж Шүгдэнгийн зохиолуудын эмхтгэлийг Нюнай хувилгаанаас сахиусны бүтээлийн тухай сонсон авахаар эхлүүлсэн.

 

Баатар ван Хатанбаатар Магсаржав дор өөрийн шавь Зайсан гавжаар хадаг бариулж, цаазын ялтай хоёр Монгол ба гурван мянган гамин цэргийн амийг хэлтрүүлж байсан. Баатар ван бол Зава Дамдин гуайн зүрхний шавь нь байсан.

 

Михаил Израилевич Тубянский

 

Тэр үед Баатар ван Дэлгэрцогтын тамга барин сууж байхдаа Дэлгэрийн Чойрын хийдэд ирж, багшдаа бараалхаж байсан түүхэн тэмдэглэлүүд бий.

 

Нэг мянга есөн зуун хорин гурван онд Мишиг гүний хүрээнд морилж, Дүйнхор бурханы шороон будгийн хот мандалыг байгуулж, хар, шар 1000 гаруй хүмүүст Дүйнхорын ван хайрласан тэргүүтэй тэндээс олон газар, олон ардад номын хүрдэнг эргүүлсэн.

 

Нэг мянга есөн  зуун хорин гурван онд   Монголын төр Шагдарын Дамдинг   Монгол Улсын судар бичгийн хүрээлэнгийн  анхны сурвалжлагч гишүүнээр урин залжээ. ШУА-иас эрхлэн хэвлүүлсэн “Монголын нэвтэрхий толь”-ийн эхний ботид “Монголын сэтгэгч, буддын философийн сүүл үеийн томоохон төлөөлөгч Зава Дамдин Богд хаант Монгол Улсын үед зохиосон “Зарлигаар тогтоосон шастирууд” хэмээх монгол төрийн арван нэгэн дэвтэр номын нэг гол зохиогч бөгөөд түүх, философийн болон буддын мэдлэг ухааны олон салбарыг хамарсан 12 боть зохиол туурвисан” хэмээн  дурдсан байна.

 

Нэг мянга есөн зуун хорин найман онд Оросын эрдэмтэн М.Тубянский уулзахаар ирээд, Хэмжихүйн ухааны энэтхэг номууд өгсөн. Бас "Алтан дэвтэр"-ээ дуусгах хэрэгтэй хэмээн зөвлөсөн.

 

Нэг мянга есөн зуун гучин нэгэн онд "Алтан дэвтэр"-ээ зохиож дуусгасан.

 

Ер Зава Дамдин гуай нэгэн насандаа төвд хэлээр бичсэн 16 боть зохиол ба бас Дорж Шүгдэн сахиусны хоёр боть эмхтгэл, их сахиусны намтрын хамт буй.

 

Нэг мянга есөн зуун гучин дөрвөн онд Эрдэнэ зууд морилон түмэн тахил өргөсөн. Бас тэр жилээ Дэлгэрцогт уулан дор өөрийн бясалгал бүтээлийн сүмээ байгуулж, бүтээлийн үндсэн шашин дэлгэрэхийг ерөөсөн.

 

Нэг мянга есөн зуун гучин таван онд Дэлгэрийн Чойрын хийдэд Майдар эргэх ёсыг эхлүүлсэн.

 

Нэг мянга есөн зуун гучин зургаан онд шавь нарт Мажиг Лавдонмагийн тэргүүтэй олон ном тавих үед их чилээрхсэн ч сайтар айлдсан. Хоёр сар эм ууж эмчилсэн.

 

Шавь нартаа нэнчин хийхийг гэрээсэлж, өөрийн сууж байсан гэрээ гурван жил гурван сар нэнчинд суух лам нарт зориулан хайрласан.

 

Намар нь Ерөнхий сайд А.Амар гуай шилэн форд чийчаанаа явуулж, багшийгаа Улаанбаатарт залж асран эмчлүүлж байсан.

 

Нэг мянга есөн зуун гучин долоон онд хүрээний сүүлчийн Майдарт Гандангийн зүүн хойно бараалхах үед нь хүрээний их гэсгүйн дохиогоор Майдар тэр аяараа зогсож байсан.

 

Тэр цаг үед Зава Дамдин гуай "Ардын засгийн алтан бууны амнаас аягүйрхэж байна шүү" гээд ёжтойёо мишээн суусан гэдэг.

 

Зуны тэргүүн сарын 25-наа Очир завиллаар тэгш оршиж, дүрс лагшнаа номын агаарт шингээсэн ба шавь нар нь лагшин шарилыг нь хүрээнээс нууцаар залж, Дэлгэрцогт уулан дор суваргалан хайлуулахад зүрх нь шаталгүй үлдсэн буй. Сүүлд түүнийг адаг миний бие зарлигийн ачит үндсэн багш Монгол ринбүчий Гүрү Дэва эцэг Богдод толилуулахад "Энэ бол ганц зүрх нь бус зүрх, хэл, мэлмий гурав нь нэгэн дор болсон байна" хэмээн айлдсан буй.

 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ!

 

Зава Дамдин гуайн өөрийн намтраас түүвэрлэн орчуулж нийтийн он тооллоор хавсарган зарим зүйлийг бусад зохиолоос нэмж, зарим зүйлийг өвгөн богд нарын аман рашаанаас баяжуулан бичив.


Автор: Зава Дамдин ринбүчи
 
Shuud.mn
Сонин хачин
Осгом баяр билүү:
Завханы нэг шээс энэ их хүний нэр хулгайлж бас дээр нь болоогүй ринбүчи гэж шаахаасаа ичээсэй билээ нэр хүртэл осгом баяр гачин ац
2022-09-27
Buy uzegd dd:
Sonin Bayar gdeg ni Mongolian ih bichgiin hun hating new hun bol uvurmongol lamiin shave osgonbayr gdeg hun dee
2017-07-24
Зочин:
Энэ нэг нөхөр Далай лам Хамба нарыг хэн тавичихсан юм гээд байсан өөрийг нь хэн Зава Дамдины хойд дүр гээд тавичихсан юм биеэ тоосон хүн амьтан алгадаж ч байх шиг ийм зальт нөхөд хаа сайгүй бий нүглээс айхгүй л байгаа юм
2017-07-24
Buu uzegd:
nuguu shangri la-d unet edleliin delguur needeg lam shiv dee. osgonbaatar ch bil uu nertei bsan. odoo soninbayar bolsiim bh daa. nerneesee hudlaa bhaar yah ve, tamin ee.
2017-07-24
sanal bn aaa:
Aldaj endej yavaa negnee eldbeer helj doromjilhoo bolitsgooe oo heduulee huurhii ene hun uneniig uhaarch uuriigu zuv tanij zavaa damdin guai shig esbel soninbayr guai shig erdemtei zuv hunbolj gegeeresei gj zalbirtsgaay l dee bas gadnii humuusiin gar hul bolohgui baih boltugai daa
2017-07-23
Zava Damdin:
Ene hunii jinhene dur ni uur hun baidag shuu dee. Ene suuliin zurag deerhi nuhur bish ee. Eneneez iluu erdemtei,chadaltai hun biii
2017-07-23
Зочин:
Энэ лам гуай хэтэрхий өөртөө бардсан, сэхүүн, эд мөнгөнд дуртай хүн санагдсан. Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг ардын сайхан үг байдагдаа.
2017-07-23
kkkkk eniig bichsen hun bodoosoi:
kkkk ene bichvertee uur heden hunii zurag oruulj bichsenee har daa . unendee tand bichgiin ev dui algaaa kkkkk
2017-07-23
Зочин:
Ter aguu hunii hoid dur iim baij taarah uu, ene bandi yadaj nugel geech yumnaas aidguin baihdaa...
2017-07-22
Зочин:
Ter aguu hunii hoid dur iim baij taarah uu, ene bandi yadaj Nigel geech yumnaas aidguin baihdaa...
2017-07-22
kkkkk:
Odoo neg baagii ni bi undur gegeen chin bn gd garaad irvel yaaana daaaa tegj baital bas galdan boogii ah ni bii bnaaa gd garaad irneee kkkk jinhene orig ni turuh boltugai daaa uguidee erdemtei hun olon turuh boltugai
2017-07-22
Зочин:
dumug hunii neriig 4 hudaldaj idne gedeg boljee. soninbayart yunii erdem bgaa aj
2017-07-22
иргэн:
За энэ нөхөр чинь зурагтаар хүн муулаад өөрийгөө магтаад байсан лам мэрэгжилтэй хүн мөн байна.21-р зуун шүүдээ шинжлэх ухаанчаар амьдарцгаая мухар сүсгээ болиоч хүмүүс миндээ
2017-07-21
Монгол:
Энэ гайхамшигтай хүний ХОЙД ДҮР бол СОНИНБАЯР ЛАМ МӨН ШҮҮ !!!!Ороо бусгаа цөвүүн цагт элдэв ХУДАЛЧУУД дийлдэхээ болтжээ!!!!!
2017-07-21
Монгол:
Энэ гайхамшигтай хүний ХОЙД ДҮР бол СОНИНБАЯР ЛАМ МӨН ШҮҮ !!!!Ороо бусгаа цөвүүн цагт элдэв ХУДАЛЧУУД дийлдэхээ болтжээ!!!!!
2017-07-21
uhaantai baitdgaay l daa:
Za er ni negniigee doromjilhoo boliysgooy l dee uls undseee shashin nomoo bodood negdmel bhaa bodood ene osgon bayrbiluu tovarish 30 jil nuguu gertee suugaasai daa garch ireed uuriiguu huvilgaan muvilgaan gj zarlahgui amitand tusaa uzuuleed l yavj gemee ni humuust amarhan tanigdana daa
2017-07-21
choi hamba mini dee:
Iim tsevuun tsagt arai shiidvertei zorigtoi tom ajil ehelmeer yum daa odoo durtai ni uuriiguu urgumjildug bolj bidnii gegeen gerelt gaihamshigt burhnii shashniig maani gadnaas horloj diilehgui bna bugd harj baina uursdiiguu urgumjilsun shouchinguud l dotroos ni doroituulj bn daa uls tur bohir bj bolnoo shashin bohir baij taarahgui dee
2017-07-21
Ухсэний чинь Гайхамшигтай ЛАМ , залилан:
Гайхамшигтай лам Гээд л Оорийгоо рекламдсан Залилан хийдэг лаларууд их болжэээ,, Монголчууд минь элдэв лам боо Гэж байхаар оортоо эзэнгуй байж Оорийгоо шутээд ажиллаж амьдар,,, дан залилан шууу
2017-07-21
ШАЛ Худлаа хувалзнууд:
Элдэв банди, хувилгаан, Хутагалунг Гэх шиг залилан хийдэг Тэнэгууд их болжэээ, Монголчуудаар оороо ингээд л ажилаа Сайн Хий.. Хуурамч гайнуудаас хол бай
2017-07-21
Худлаа Хуцаад пиздаа:
Худлаа Хуцаад л . Хумуусээ элдэв шар хувалзнуудад ингээд хэрэггуй, Оортоол ингээд ажиллаж ходолморол... Элдэв банди, заява, Хутагалунг хувилгаан ч Гэх шиг Бугд залилан шуу дээ...
2017-07-21
kkkkk tiim shuu:
Mongolchuud bidnii az buyn zayagaar enehuu gaihamshigt lam ergen mendelsen ni odoogiin sonin bayr guai munuus mun yum bileeih murun dulguun gedegchlen engiin daruu biynd gaihamshigt oyun uhaan bureldsen baidagiig bid soninbayr guaigaas harj bolnoo
2017-07-21
kkkkk tiim shuu:
Mongolchuud bidnii az buyn zayagaar enehuu gaihamshigt lam ergen mendelsen ni odoogiin sonin bayr guai munuus mun yum bileeih murun dulguun gedegchlen engiin daruu biynd gaihamshigt oyun uhaan bureldsen baidagiig bid soninbayr guaigaas harj bolnoo
2017-07-21
kkkkk tiim shuu:
Mongolchuud bidnii az buyn zayagaar enehuu gaihamshigt lam ergen mendelsen ni odoogiin sonin bayr guai munuus mun yum bileeih murun dulguun gedegchlen engiin daruu biynd gaihamshigt oyun uhaan bureldsen baidagiig bid soninbayr guaigaas harj bolnoo
2017-07-21