Өрхийн эмнэлгүүдэд шинжилгээ авдаг болно
2015-08-03

Иргэд ирэх есдүгээр сараас эхлэн иргэд шээс, цусны шинжилгээгээ өрхийн эмнэлэгтээ өгдөг болох нээ.

 

Тодруулбал, нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хийсэн төслийн хүрээнд өрхийн эмнэлгүүдэд шээсний шинжилгээний 142 аппаратыг суурилуулахаар болсон байна. Одоогоор 142 өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг эдгээр аппаратуудыг ашиглах, шинжилгээний хариуг цахим хуудсанд оруулах зэрэг сургалтад хамруулаад байна. 

 

Дараагийн ээлжинд өрхийн эмнэлгүүдээр явж давтан сургалт хийж эмч нарыг дадлагажуулах аж. Ингэснээр иргэд ирэх есдүгээр сараас шээс, цусны шинжилгээ өгөх гэж заавал дүүрэг дээрээ хэд хоногоор дугаарлах шаардлагагүй болох юм байна. Тус аппаратын хувьд шээсний шинжилгээгээр дамжуулан 10 орчим өвчнийг илрүүлэх хүчин чадалтай аж. Гол нь иргэд шинжилгээнийхээ хариуг авахаар заавал эмнэлэгтээ ирэх шаардлагагүй болох гэнэ.

 

Шинжилгээний хариуг тусгай вэбсайтаар орж, нууц дугаараа хийн авч болох юм ба хариугаа аваад зогсохгүй хоолны дэглэм, эм тариа, зайн эмчилгээний мэдээллээ ч цахим сайтаар авах боломжтой юм байна.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин