Эмгэг нярайн тасаг маргаашнаас үйл ажиллагаагаа эхэлнэ
2015-07-31

Нийслэлийн нэгдүгээр амаржих газрыг Өргөө, хоёрдугаар амаржих газрыг Хүрээ, гуравдугаар амаржих газрыг Амгалан гэх  болсон.

 

Тэгвэл энэ сарын 17-нд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тушаал гарган, дээрх амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулахаар болжээ. Өргөө амаржих газар зохион байгуулалт, хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн бэлтгэл хангасан тул Эмгэг нярайн тасаг нь маргааш буюу ирэх наймдугаар сарын 1-ээс үйл ажиллагаагаа явуулах аж.



Харин Амгалан, Хүрээ амаржих газарт тасаг байгуулан ажиллуулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж, хэрэгжүүлэхийг уг тушаалаар үүрэг болгожээ. Ийм тасгийг  Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв зайлшгүй шаардлагын улмаас өөрсдөө санаачлан, нөөц бололцоондоо тулгуурлан байгуулсан аж.



Энэ тасагт амьсгал хямралын хам шинж, тархины цус харвалт, гэдэсний үхжилт үрэвслийн 1А, 1Б зэрэгтэй, 34 долоо хоногоос  дээш тээлттэй нярай хэвтэн эмчлүүлэх юм байна. Түүнчлэн эмгэг шарлалттай, 37 долоо хоногоос дээш тээлттэй нярайн амьсгалын дээд, доод замын эмгэг, суулгалт өвчнийг эмчлэх юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин