Эмч нараа үе шаттайгаар унаатай болгожээ
2015-07-24

Ховд аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу сум, багийн эмч нарыг үе шаттайгаар унаатай болгожээ.

 

Тодруулбал, эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төслийн хүрээнд ОНХС-аас 40 сая төгрөгний санхүүжилт олгож багийн эмч нарыг унаажуулах тендэр зарласан байна. 

 

Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран тендэр зарласан тендэрт Жаргалант шанд компани шалгарч 40 мотоциклийг Ховд аймгийн 16 сумдын эрүүл мэндийн төвийн багийн эмч нарт олгожээ.

 

Унаатай болсноор хөдөө орон нутгийн багийн эмч нар төдийгүй сумдын багийн иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой гэж багийн эмч нар үзэж байгаа аж.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Buruu setgej yum hiij baigaagaa medej bna uu alsaa bodoj bna uu ta hiivel devshil gargasan sain zuil hii ,hiisen dur uzuulj hytad mototsikl shahaach
2015-07-25