Хөвсгөлд хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг хийж байна
2015-07-24

Хөвсгөл аймагт ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хорт хавдрыг эрт илрүүлэх зорилгоор анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, Анагаах ухааны сургуулийн дэд Х.Оюунцэцэг, Япон улсын Ойтагийн Их сургуулийн профессор Ёшио Ямаоко, Ниппоны Анагаах ухааны их сургуулийн профессор Такеши Мацухиса зэрэг эмч нар иргэдэд үзлэг хийж байна.

 

Тус аймагт ходоодны суурь өвчлөл их байдаг бөгөөд өнгөрсөн онд хийгдсэн судалгаанд хамрагдсан иргэдийн 71 хувь нь хеликобактеритай гарч байжээ.

 

Судалгааны нэгдсэн хариуг Японд очиж судлан 3 сарын дараа ирүүлэх бөгөөд судалгаанд хамрагдсан иргэд ямар өвчтэй хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөөг давхар ирүүлэх ажээ. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ үзлэгийг шалгах хэрэгтэй.Хөдөөгийн эрүүл иргэдэд маань өвчин тараасан байх вэ иймэрхүү үзлэгийг хөгжингүй оронд өндөр хяналтанд явуулдаг.Ядарсан иргэдээ өвчлүүлж болохгүй.
2015-07-26
зочин:
Хяналт сайн тавьсан байгаасай.
2015-07-26