“Эрүүл элэг” үндэсний хөтөлбөр өчигдөр нээлтээ хийлээ. Арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Су Нуюнт У, Дэлхийн Хепатитын холбооны ерөнхийлөгч Чарльз Гор нар оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба элэгний өвчлөлийн өнөөгийн байдлаар талаар танилцуулав. 2014 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр хавдрын өвчлөл хүн амын нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж, түүний дотор элэгний хорт хавдараас шалтгаалсан нас баралт тэргүүлж байна. Тухайлбал, Монгол улсад 100.000 эрэгтэй хүн тутмын 121, 100.000 эмэгтэй хүн тутмын 87 нь элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилж байна. Үүнээс үзэхэд манай улсын хувьд эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дундаж түвшнээс 6 дахин, эмэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл 13 дахин их байгаа аж.
Уншиж байна |