МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгчид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэгт 7.2 сая төгрөгийн эмчилгээний тоног төхөөрөмж гардуулан өглөө.
Тэд ханиад, хатгаа, саажилт болон идээт өвчин, үрэвслүүдийн үед хэрэглэгддэг шарлагын аппарат болох хоёр УВЧ30, нэг УВЧ80 аппаратыг хүлээлгэн өгөв. Өнгөрсөн жилээс МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн төгсөгч 120 оюутан төгсөлтийн баярын үргүй зардлыг хэмнэн ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасагт 9.3 сая төгрөгийн үнэ яаралтай тусламж үзүүлэх “зүрхний дефибириллятор” төхөөрөмж хандивлаж байжээ.
Уншиж байна |