Завханчууд тун удахгүй 30 ортой Халдвартын эмнэлэгтэй болжээ. Уг эмнэлгийн шавыг одоогоос дөрвөн жилийн өмнө Завхан аймгийн Улиастайдтавьж байсан юм.
Гэвч өнгөрсөн хугацаанд эмнэлгийн барилгын ажил газрын асуудал, хөрөнгө мөнгөний гээд багагүй саад бэрхшээлтэй тулгарч явсан аж.
Харинг энэ жил тус эмнэлэг нээлтээ хийхээр болжээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлж буйгаа эмнэлгийн барилгын угсралтын ажил бүрэн дууссан гэнэ. Одоогийн байдлаар дотоод заслын ажил 90 хувьтай хийгдэж байгаа аж. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор халдварт өвчнөөр өвдсөн өвчтнүүдээ тусгаарлах, эмчилгээ үйлчилгээ, сайжрах өвчтнүүдийн тав тух нэмэгдэнэ хэмээн эмч сувилагч нар үзэж байгаа юм байна.
Дашрамд дуулгахад, тус аймаг 60 гаруй мянган хүн амтай бөгөөд Нэгдсэн эмнэлгийн халдварт, сүръеэгийн тасаг нь 30-40 ортой жилийн дөрвөн улиралд ачаалал ихтэй ажилладаг гэнэ.
Б.Дэжид
Уншиж байна |