БНСУ-д тавдугаар сарын 14-ний байдлаар Ойрхи-Дорнодын Коронавирусын халдвар авсан хүний тоо 7-аар нэмэгдэж, 1 хүн нэмж нас барав. Нийт 145 хүн халдвар авч, 15 хүн нас бараад байна. 3680 хүнийг тусгаарлаж, 607 хүний хориог цуцлав. 10 өвчтөн эдгэрч эмнэлгээ гарсан ба 16 өвчтөний биеийн байдал хүнд байгаа тухай мэдээллээ.
Халдвар авсан хүний тоо нэмэгдэж, 4дөгч халдварлагч 1 хүн Самсунг эмнэлгээс гарсантай холбогдуулан тус эмнэлэг түргэн тусламжаас бусад хэсгийг энэ сарын 24 хүртэл хаагаад байна.
ЭСЯ-наас иргэдэд месежээр сэрэмжлүүлэг хүргэж, иргэд олноор үйлчлүүлдэг болон монголтой холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг газруудад сэрэмжлүүлэг хуудас /плакат/ тараах арга хэмжээ авав. Мөн Солонгос дахь иргэдийн олон нийтийн байгууллагад мессежэрээр сэрэмжлүүлэг хүргэж ЭСЯ-ны вэб хуудсанд байршуулав. Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Сөүл дэх Нийгмийн хамгаалалын үйлчилгээний төв, Нэг цэгийн үйлчилгээний удирдлагатай уулзаж цаг үеийн байдлыг мэдээлж, ЭСЯ-наас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдэгдэж холбоотой ажиллаж байна гэж БНСУ дахь манай элчин сайдын яамнаас мэдээллээ.
Уншиж байна |