Хүүхэд чинь наршсан бол хүйтэн зүйл бүү уулгаарай
2015-06-14

Хэрэв  хүүхэд чинь гадаа халуун наранд тоглож буй бол наршихгүйн тулд юуны түрүүнд сүүдэр бараадаж тоглуулаарай.


- Хэрэв халуун наранд тоглож байгаад наршсан бол амрах үедээ хэвтвэл толгой эргэж дотор муухайрна.


- Наршсан үед хагас сууж амрах нь дотор муухайрах, толгой эргэхээс сэргийлдэг.

- Хэрэв наршсан бол хүйтэн усанд норгосон алчуураар биеэ сайтар арч.
- Хэрэв наршсан бол толгой дээрээ хүйтэн жин тавь.



- Хэрэв наршсан бол духан дээрээ хүйтэн жин тавь.
- Хэрэв наршсан бол хүйтэн агаар үлээгчээ ажиллуул.



- Хэрэв наршсан бол цэв хүйтэн зүйл ууж болохгүй. Харин бүлээн юм уу.
- Наршсаны улмаас зүрх савлаж эхэлбэл тайвшруулах үйлчилгээтэй  эм уу.



- Наршсан үед нитро-глицерин уувал даралт хэт буурч дотор улам муухайрна.
- Хэрэв наршсан бол бие дээрдсэн ч гэсэн гэрээсээ гаралгүй хэвтэх нь дээр.

- Хэрэв наршсан шинж тэмдэг арилах нь бүү хэл халуурч, амьсгаадаж, дотор муухайрч, нүд эрээлжилж, бөөлжис цутгаж эхэлбэл нэн яаралтай эмчид хандаарай.
 

Shuud.mn
Сонин хачин