II эмнэлгийн лаборатори итгэмжлэгдлээ
2015-06-11

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авлаа. Ингэснээр уг лабораторийн үйл ажиллагааг үр дүнтэйгээр зохион байгуулах, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах боломж бүрдэж байгаа юм.

 

Мөн иргэд, үйлчлүүлэгчдийн хувьд ч, стандартын шаардлага хангасан итгэмжлэгдсэн лабораториор үйлчлүүлэх нь сорилт шинжилгээнд ч чанарын шаардлага хангасан үнэн зөв хариу гарах, сэтгэл ханамж таатай байх, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээх зэрэг олон давуу талтай юм. Тус эмнэлгийн лаборатори нь MNS/ISO 15189:2008 стандартын шаардлага хангаж, Стандарт хэмжилзүйн газрын Итгэмжлэлийн хэлтсээс хоёр жилийн хугацаатай итгэмжлэлийн гэрчилгээг авсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин
oyun:
Zasag zahirgaanii haryalal hargalzahguigeer shinjilgee hiilgej boldog ym bolov uu???
2015-06-11