Монголын тамирчид Японд бэлтгэлээ базаана
2015-06-09

 

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйтатай уулзаж, Япон улсын Шизүока муж, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам хооронд 2020 оны Токиогийн зуны Олимпийн наадам, Паралимпийн наадамд Монголын тамирчдыг бэлтгэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурлаа.


Шизүока мужаас чөлөөт бөх, жүдо бөх болон паралимпийн болон бусад спортын төрлүүдээр манай тамирчдыг үнэ төлбөргүй бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин Нийгата мужийн зүгээс манай эмэгтэй чөлөөт бөх, усанд сэлэлт зэрэг 10 гаруй төрөлд тамирчдыг бэлтгэх, спортын нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа  илэрхийлсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин