Ховд аймагт баригдах бүсийн оношлогооны төвийн барилгын шавыг өчигдөр тавьжээ. Тус оношилгооны төвийг УИХ-ын гишүүн Д.Батцогтын санаачилагаар Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайдын дэмжлэгээр барьж буй аж.
Бүсийн Оношлогооны төвийн шав тавих ёслолд УИХ гишүүн, НББСШУ –ны байнгын хорооны дарга Д. Батцогт, УИХ- ын гишүүн, УИХ дахь АН –ын бүлгийн дэд дарга С. Одонтуяа, Ховд аймгийн засаг дарга Д. Цэвээнравдан, ИТХ- ын дарга Б. Баярсайхан, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш. Адьшаа, ЗДТГ –ын НХХ ахлах мэргэжилтэн С. Дорж, ЭМГ- ын дарга Д. Цээпил, БОЭТ- ийн захирал Т. Баяртогтох БОЭТ- ийн эмч мэргэжилтэн, ажиллагсад оролцжээ.
Уншиж байна |